Монгол Улс энэ оны нэгдүгээр сард БНХАУ-тай 1.6 тэрбум ам.долларын худалдаа хийснийг ҮСХ танилцууллаа. Энэ нь нийт гадаад худалдааны 88.9% дангаар бүрдүүлж буй үзүүлэлт юм. Хийсэн экспортын 92.6% нь уул уурхайн бүтээгдэхүүн байгаа бол 5.3% нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн бүрдүүлж байна.
Ташрамд дурдахад Монгол Улс энэ оны нэгдүгээр сарын байдлаар дэлхийн 105 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 2.6 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт нь 1.7 тэрбум ам.доллар байгаа бол импорт нь 843 сая ам.доллар байна. Энэ нь гадаад худалдааны тэнцэл 906.5 тэбрум ам.долларын ашигтай гарсан гэсэн үг юм. Гадаад худалдааны ашиг өнгөрсөн жилийнхээс 800 гаруй сая ам.доллароор өссөн нь эерэг үзүүлэлт ажээ.

Сэтгэгдэл ( 0 )