БНХАУ-аас 2500-2800 тонн шатахуун орж ирнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин болон ТНБД Б.Дашпүрэв нар шатахууны нөөц болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхдөө БНХАУ-аас 2500-2800 орчим тонн шатахуун орж ирэх тухай мэдээллээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин хэлэхдээ “БНХАУ-ын талтай зөвшилцсөний дагуу өнөө орой, амжихгүй бол маргаашдаа багтаад 2500-2800 тонн шатахуун орж ирнэ. БНХАУ-ын тал галт тэрэгний замын найруулга хийдэг тул өнөө, маргаашийн аль нэгэнд орж ирэх юм. Манай тал БНХАУ-аас нийт 11.2 мянган тонн шатахуун авах гэрээтэй байгаа” гэсэн юм.

Нийслэл Улаанбаатар хотын тухайд жирийн үед өдөрт 1.25 сая литр бензин нийлүүлэхэд хүрэлцдэг байсан бол одоо 1.6 сая бензин нийлүүлэхэд хүрэлцэхгүй байна гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.  Түүнчлэн 31 мянган тонн шатахуун нийлүүлэх хоцрогдолтой байгаа учраас нөөц бүрдүүлж чадахгүй байгаа аж. 

Цаашид шатахууныг олон эх сурвалжаас авах боломжийг судалж байгаа бөгөөд Өмнөд Солонгос зэрэг бусад улсаас импортлох боломжийг судалж байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top