
Нийгмийн сүлжээгээр Дорноговь аймгийн Өргөн суманд хогны цэгийн эрэг нурж хүүхэд дарагдаж нас барсан тухай мэдээлэл цацагдаад байгаа.
Энэ тухай цагдаагийн байгууллагаас тодруулахад “Цагдаагийн байгууллагад энэ оны 05 дугаар сарын 24-ний өдөр "Хүүхэд шороонд дарагдаж нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Дорноговь аймгийн Өргөн сум 2-р багийн нутаг дэвсгэрт 13 настай эрэгтэй хүүхэд хогийн цэг дээр тоглож байгаад шороонд дарагдаж, нас барсан хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байна” гэлээ.
Иймд иргэд та бүгдийг анхаарал болгоомжтой байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )