Францын парламентын доод танхим тус улсын колони орнууд дахь боолчлолыг зохицуулж байсан “Хар хууль”-ийг цуцлахыг санал нэгтэй дэмжжээ.
1685 онд XIV Людовик хааны гарын үсэг зурж байсан 60 зүйл, заалт бүхий хуулиар боолуудыг “хөдлөх хөрөнгө” хэмээн тодорхойлсон байдаг аж. Хуулиар мөн хүмүүсийг зарж, худалдан авч болдог бөгөөд биеийн хүчний хүнд ажил хийлгэж болохыг заажээ. Хэрэв боол оргосон тохиолдолд түүний чихийг огтлохоос авхуулаад цаазын ял оноох заалттай байжээ.
Үндэсний ассамблейд үг хэлэхдээ, далайн чанад дахь нутаг дэвсгэрийн хэрэг эрхлэх сайд Наима Мучу хэдийгээр хүчин төгөлдөр биш болсон ч эл гутамшигт хуулийг эрх зүйн системээс устгахыг уриалсан байна. Түүний хэлснээр, эл хуулийн ул мөр өнөөг хүртэл мэдрэгдсээр байна.
Шинжээчдийн ярьснаар, Хар хуулийг цуцлах нь эрх зүйн гэхээсээ илүү бэлэг тэмдгийн шинж чанартай алхам. Энэ бол Европын орны өнгөрснийг дахин ухамсарлах ээлжит алхам гэжээ.
Одоо эл асуудлыг Сенатын танхим авч хэлэлцэх ёстой. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэхүү шийдвэрийг дэмжихээ илэрхийлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )