Африкийн холбооны гишүүн орнууд өрнөдийн орнуудыг боолын худалдааны хэрэгтэй холбогдуулан НҮБ-ын Олон улсын шүүхэд өгөхөөр төлөвлөж байна.
The Daily Telegraph сонины мэдээллээр, Африкийн улсууд Их Британи, Испани, Португал, Франц улсаас нөхөн төлбөр нэхэмжлэхээр зэхэж байна. Африкийн удирдагчид Транс Атлантын боолын наймаа нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж үзэж байна. Уганда улсын шүүгч, хуулийн зөвлөх АС Мартин Окуму Масига тус сонинд өгсөн ярилцлагадаа, түүхэнд үйлдсэн гэмт хэргийн төлөө нөхөн төлбөр нэхэмжилж, авсан кейсүүд байдаг тухай дурджээ. Олон арван жилийн дараа ч гэсэн шударга бус хэргийн төлөө нөхөн төлбөр шаардах боломжтой. Герман улс гэхэд Холокостын төлөө нөхөн төлбөр төлж байсан. АНУ Дэлхийн хоёрдугаар дайны үед япон гаралтай америкчуудын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байсны төлөө нөхөн төлбөр олгож байжээ.
Сүүлийн жилүүдэд Карибын тэнгисийн сав газрын орнууд XVII-XVIII зууны үеийн боолын худалдаа идэвхтэй эрхэлж байсны төлөө ИХ Британиас нөхөн төлбөр төлөхийг идэвхтэй ярилцах болжээ.
АНУ-ын Brattle Group компаниас 2023 онд нийтэлсэн судалгаагаар, 30 гаруй улс орон Транс Атлантын боолын наймааны төлөө өрнөдийн орнуудаас нөхөн төлбөр шаардах эрхтэй аж. НҮБ-ын Олон улсын шүүхийн шүүгч Патрик Робинсоны оролцоотой бэлтгэсэн илтгэлд, зөвхөн Их Британи гэхэд 24 их наяд ам.долларын нөхөн төлбөр олгох ёстой.

Сэтгэгдэл ( 1 )
MUU TENEG HARUUD