Энэтхэг Францаас нийт 7.3 тэрбум ам.долларын үнэ бүхий 26 “Rafale Marine” сөнөөгч худалдан авах гэрээ байгуулжээ.
Энэтхэгийн батлан хамгаалах яамны мэдээлснээр, 26 онгоцны 22 нь цэргийн Rafale-M онгоц байх бол дөрөв нь сургалтын Rafale-D загварын онгоцнууд аж. Гэрээгээр мөн талууд технологи шилжүүлэх, онгоцны их бие болон дэд бүтцийг дэмжих үйлдвэрлэлийг байгуулахаар тохиролцсон байна.
Үүнээс өмнө Энэтхэг улс АНУ-аас нэг тэрбум ам.долларын нисдэг тэрэгний эд анги, тоног төхөөрөмж худалдан авах тохиролцоонд хүрчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Emegteichuudiinhee har al shig har teneg Enethegchuud Frantsaas.ongots avaad baihdaa. yaasan ichdeggui. yum be?