Макрон Ираны Ерөнхийлөгчтэй утсаар ярив

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 03 сарын 16

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиантай утсаар ярьсан тухайгаа Х сүлжээнд мэдээлжээ.

Макрон Ираны Ерөнхийлөгчөөс бүс нутгийн хөрш орнууддаа шууд болон Ливан, Ирак дахь холбоотнуудаараа дамжуулан цохилт өгөхөө зогсоохыг уриалсан байна. Хяналтгүй хурцадмал байдал Ойрх Дорнодыг бүхэлд нь үймээн, хямралд оруулж байгаа бөгөөд үүний ноцтой үр дагаврыг нь өнөөдөр төдийгүй ойрын жилүүдэд амсах болно гэж Макрон онцолсон байна.

Тэрбээр Ираны талд хандан Ормузын хоолойд хөлөг онгоцны хөдөлгөөнийг аль болох ойрын хугацаанд сэргээхийг уриалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top