ШУУД | Сэтгүүлч Л.Баяржаргалыг дахин хорих эсэх шуух хурал болж байна

Б.Цог | Zindaa.mn
56 минутын өмнө

Нэгүүн.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Л.Баяржаргалыг хуулийн байгууллагаас шалгаж байгаатай холбоотойгоор түүнийг цагдан хориод байсан бөгөөд түүний эрүүл мэндийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан шүүхээс түүнийг суллаж, гадуур шалгах шийдвэр гаргаад байсан.

Тэгвэл өнөөдөр /2026.05.26/ прокурорын байгууллагаас гаргасан саналын дагуу Л.Баяржаргалыг дахин хорих эсэх тухай хурал Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болж байна.

Уг хурлаас өмнө Л.Баяржаргал “Хэрвээ дахин хорих харгис шийдвэр гаргавал өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ. Миний хувьд юу туулахаа хэлж мэдэхгүй ч энэ шийдвэртээ баттай байна. Би ямар нэгэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадаагүй явж байна” гэдэг мэдээлэл өгсөн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.116.202) 7 минутын өмнө

Hun shantaajldag huniig horij humuujuul!! Setguulch nar iim shantaajchin bj blhgui

0  |  0
Top