Тираннозаврын урд хөл яагаад богиноссон бэ

Я.Болор | Zindaa.mn
59 минутын өмнө

 

Тираннозавр буюу T-rex махчин үлэг гүрвэлийн урд хөл нь махчин үлэг гүрвэлүүдийн ан авлах стратегийн өөрчлөлтийн үр дүнд богинохон болсон байж магадгүй гэсэн дүгнэлтэд Лондонгийн их сургуулийн коллеж болон Кэмбрижийн их сургуулийн судлаачид хүрчээ.

Эрдэмтэд хоёр хөл дээрээ явдаг махчин 82 төрлийн үлэг гүрвэлийг судалсны үндсэн дээр богинохон хөл нь биеийн хэмжээнээсээ илүүтэйгээр гавлын яс нь томорч, илүү хатуу бөх болж хөгжсөнтэй нь холбоотой гэж үзэж байна. Махчин амьтдын эрүү хүчирхэгжихийн хэрээр урд хоёр хөлийнх нь үүрэг багасаж иржээ.

Судлаач Чарли Рожер Шерерийн ярьснаар, махчин үлэг гүрвэлүүдийн толгой нь гол зэвсэг болон хувирчээ. Урд хөлөө ангаа барьж авахад ашиглахаа больсон тул хэмжээ нь богиноссон байна. Энэ хувьсал өвсөн тэжээлт зауропод зэрэг том биетэй үлэг гүрвэл гарч ирсэнтэй холбоотой. Гуч хүртэлх метр том амьтныг агнахад савар бус харин хүчтэй эрүүгээрээ зууж, хазах нь илүү үр дүнтэй болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top