The MongolZ-ийн амжилт болон зуны Major-ийн өмнө авах ёстой сургамж

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

PGL Astana 2026 тэмцээн эхлэхээс өмнө e-спортын шинжээчид аваргын гол фаворитаар гурван багийг нэрлэж байсан нь The MongolZ, Spirit болон Falcons байв. Гэтэл яагаад эдгээрээс хоёр нь их финалд шалгарч, харин нэг нь плей-оффт ч хүрч чадсангүй вэ?

Итгэлтэй эхлэл (2-1)

1xBet брэндийн албан ёсны түнш The MongolZ багийн хувьд эхний анхааруулах дохио нээлтийн тоглолт дээр гарсан. VRS чансааны 46-р байрт бичигдэж байсан харьцангуй танигдаагүй magic багийг хожихын тулд Mirage дээр дөрвөн overtime тоглох шаардлагатай болсон. Тэд дараа нь Inferno дээр итгэл төгс 13:4-өөр ялж, цувралыг 2-0 болгож хаасан ч ийм түвшний өрсөлдөгчийг илүү хурдан, шийдэмгий хожих ёстой байлаа.

Хоёр дахь тоглолтын үеэр илүү чанартай тоглосон ч 0-2 онооны ялагдлаар өндөрлөсөн.

Хуваарь

The MongolZ-ийг энэ жилийн турш тэмцээнд түрүүлээгүй байсан ч гол фаворитуудын нэг болох Team Spirit-тэй тааруулсан юм. Dust2 дээр Spirit эхний хагасыг 9:3-аар тэргүүлсэн. The MongolZ тоог 10:10 хүртэл тэнцүүлсэн ч эцэст нь өрсөлдөгчийн сонгосон map дээр 11:13-аар хожигдсон.

Ancient дээр ч ижил дүр зураг давтагдсан. Монголын баг эхний хагасыг 4:8-аар алдаж, хоёрдугаар үед эргэн ирж 12:11 болгосон ч Spirit overtime руу оруулан 19:16-аар ялсан. Ялагдсан ч The MongolZ major аваргуудтай эн тэнцүү өрсөлдөх чадвартай баг гэдгээ харуулсан.

G2-ийн эсрэг гурав дахь тоглолт нь тэдний тэмцээний хамгийн амархан ялалт байв. Манай залуус Dust2 дээр 13:2-оор бүрэн давамгайлж, дараа нь Inferno-г overtime-д 19:15-аар хаасан.

Гашуун төгсгөл (0-2)

Гурав дахь тоглолтын дараа The MongolZ 2-1 гэсэн амжилт үзүүлж, плей-оффт шалгарахад ганцхан ялалт дутуу байв. Гэвч дөрөв дэх тоглолтод тэд дахин нэг фаворит болох Team Falcons-той учирсан. Тоглолт тун тэнцүүхэн өрнөсөн. Falcons өөрсдийн сонгосон Dust2 map дээр 13:8-аар ялсан бол The MongolZ Inferno дээр 13:11-ээр хариу барьсан. Бүх зүйл Mirage дээр шийдэгдсэн бөгөөд манай баг тоглолтын ихэнх хугацаанд тэргүүлж байсан (5:0, 8:1, 10:4). Гэсэн ч эцсийн  мөчүүдэд Falcons-ийн од тоглогчид болох kyousuke болон m0NESY нар тоглолтыг эргүүлж, 16:12-оор ялалт байгуулсан.

PGL Astana 2026 дахь The MongolZ-ийн тав дахь тоглолт Aurora-гийн эсрэг хасагдах шатны тоглолт байв. Монголын баг ноцтой алдаа гаргалгүй боломжийн тоглолт үзүүлсэн ч шийдвэрлэх мөчүүдэд дахин бага зэрэг бүтэлгүйтэж байлаа. Overpass дээр 13:11, Mirage дээр 13:10 гэсэн оноотой Aurora плей-оффт шалгарч, харин The MongolZ 2-3 гэсэн амжилтаар 9-11-р байрт тэмцээнээ өндөрлүүлэв.

PGL Astana 2026 тэмцээний их финал Spirit болон Falcons багуудын хооронд болж, Spirit 3-0-ээр илт давуу ялалт байгуулсан. Falcons багт FaZe Clan-аас ирсэн туршлагатай in-game leader karrigan хүртэл тус болж чадсангүй.

The MongolZ ямар дүгнэлт хийх ёстой вэ?

Бүх таван тоглолтын дүн шинжилгээнээс харахад The MongolZ-д тодорхой сул тоглогч эсвэл заавал солих шаардлагатай хүн байхгүй байна. Эхний гурван тоглолтод AWPer 910 хамгийн шилдэг үзүүлэлттэй байсан бөгөөд сүүлийн хоёр тоглолтод ч scoreboard-ийн доод хэсэг рүү унаагүй. Techno болон cobrazera нар Spirit, Falcons зэрэг топ түвшний багуудын эсрэг бага зэрэг сул тоглосон ч бусад тоглолтуудад сайн байсан. bLitz ч мөн өөрийн түвшнээ хадгалж, Falcons-ийн эсрэг MVP хүртсэн нь in-game leader-ийн хувьд ховор үзүүлэлт байв. Харин mzinho багийн хамгийн тогтвортой тоглогч байсан бөгөөд нэг ч тоглолтод 1.0-оос доош рейтинг аваагүй.

Зуны том тэмцээн болох IEM Cologne Major 2026-ийн өмнө The MongolZ бүрэлдэхүүнээ өөрчлөх эсвэл стратегиа эрс шинэчлэх зэрэг томоохон өөрчлөлтөөс зайлсхийх хэрэгтэй. Харин гол анхаарах зүйл нь шилдэг багуудын эсрэг тоглох үедээ өөртөө итгэх итгэл болон сэтгэлзүйн хатуужлаа нэмэгдүүлэх явдал юм. Үүнд хүрэх хамгийн сайн арга бол тавдугаар сарын 20-24-нд Шанхайд болох CS Asia Championships 2026 тэмцээнд түрүүлэх явдал билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top