Өнөөдөр 2026.05.20. Энэ оны 140 дахь өдөр бөгөөд он дуусахад 225 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 06 минутад мандаж, 20 цаг 31 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 24 хэм дулаан, шөнөдөө 9 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн зөгийн өдөр. Мөн Дэлхийн хэмжилзүйн өдөр. Камерунд энэ өдөр Нэгдсэн улсыг тунхагласны өдөр бол Саудын Арабд Тусгаар тогтнолын баяр, Украинд Банкны ажилтнуудын өдөр, Индонезид Эмч нарын баярыг тэмдэглэж байна.
Энэ өдөр Чехийн хөлбөмбөгийн хаалгач Петр Чех, Америкийн реп дуучин Баста Раймс, Оскар, Грэммийн шагналт дуучин Шер, Японы Ерөнхий сайд асан Ёшихико Нода, Камеруны нэрт хөлбөмбөгч Рожер Милла зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1917 оны энэ өдөр Улсын хурлаар Зайсан Жамъянгийн Нийслэл Хүрээнд махны үнэ асар өссөнийг хэрхэн шийтгэх саналыг хэлэлцжээ. Нийслэл Хүрээнд оршин суугчдыг махаар хангах явдалд тэр үеийн махны наймаачид голлох үүрэг гүйцэтгэж, хөдөөнөөс ирж буй малыг угтан очиж хямдаар аваад Нийслэл Хүрээнд оруулж дамлан худалддаг байсан учир махны үнэ ихэд өсч, хэрхэх талаар Улсын хурлаар удаа дараа авч хэлэлцэхэд хүрдэг байжээ.
2012 оны энэ өдөр Монголын сүмоч Кёкүтэнхо Зуны тэмцээнд түрүүлж, хамгийн ахмад түрүү бөхийн рекордыг тогтоожээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
325 онд Ариун Ромын эзэнт гүрний Никаегийн шашны зөвлөл хуралдаж Христийн шашны сүм дуган барихаар болов. Христийн шашны түүхэнд анхныхад тооцогдох үйл явдал нь энэ болсон юм.
1498 онд Португалийн нэрт аялагч Васко де Гама Энэтхэг хүрэх усан замыг нээж одоогийн Калькут хотод хүрчээ.
1570 оны энэ өдөр Газар зүйч Абрахам Ортелиус газрын зураг зохион бүтээсэн нь орчин үеийн газрын зургийг анх удаа бүтээсэн хэрэг болсон юм.
1609 оны энэ өдөр Английн суут зохиолч Уиллиам Шекспирийн алдарт уянгын шүлгийн түүвэр хэвлэгдэв.
1873 оны энэ өдөр загвар зохион бүтээгч Леви Страусс, Жейкоб Дейвис нар цэнхэр жийнсэн өмдний зохиогчийн эрхийг авчээ.
1927 оны энэ өдөр Саудын Араб Их Британиас тусгаар тогтножээ.
1940 онд Нацистын Герман Аушвицад бөөнөөр хорих лагерь байгуулахаар болов.
1948 онд Бүгд найрамдах Хятад буюу одоогийн Тайванийн анхны Ерөнхийлөгчөөр Чан Кай Шек сонгогдов.
1970 оны энэ өдөр Мао Зэ Дун Америкийн империализмын эсрэг дэлхийн хувьсгал хийхийг уриалав.
1983 оны энэ өдөр “Science” сэтгүүлд ДОХ үүсгэдэг хүний дархлал хомсдлын вирусийг нээсэн тухай нийтлэл хэвлэгдэн гарчээ.
1989 оны энэ өдөр БНХАУ-ын Бээжин хотын Таньаньмений талбайд болсон ардчиллын жагсаалыг дарах шийдвэрийг БНХАУ-ын Засгийн газар гаргажээ.
2013 онд АНУ-ын Оклахома хотын Моор дүүрэгт торнадо хар шуурганы улмаас 24 хүн амиа алдан, 377 гаруй хүн гэмтэж, бэртжээ.
2019 оны энэ өдөр Владимир Зеленский Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
2019 онд Олон улсын жин хэмжүүрийн систем: Жин хэмжүүр, хэмжих нэгжийг хуучирсан гэж үзэн шинэчлэн тогтоов.
Өнөөдөр үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )