
Өнөөдөр 2026.05.19. Энэ оны 139 дахь өдөр бөгөөд он дуусахад 2267 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 07 минутад мандаж, 20 цаг 30 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 22 хэм дулаан, шөнөдөө 6 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн өрхийн эмч нарын өдөр, Дэлхийн элэгний С хепатит өвчинтэй тэмцэх өдөр тохиож байгаа бол Вьетнамд Хо Ши Миний төрсөн өдөр, Данид Бүх нийтийн мөргөлийн өдөр, Финландад дайнд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр, Украинд улс төрийн хэлмэгдэгсдийг дурсах өдөр, Хятадад Аялал жуулчлалын өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Италийн нэрт хөлбөмбөгч Андреа Пирло, Их Британийн модель, жүжигчин Лили Коул, АНУ-ын сагсан бөмбөгч Кевин Гарнетт, Данийн кино найруулагч Томас Винтерберг зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
2014 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Шанхай хотноо уулзжээ.
Мөн Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Эрдэнэ зуу хийдэд хулгай орж, долоон ширхэг бурхан алдагдсан байна.
2015 оны энэ өдөр “Саусгоби сэндс” ХХК-иас улсад учруулсан 35.2 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэх шийдвэрийг эцсийн шатны шүүх хэвээр үлдээжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1743 онд Францын цаг уурч Жеан-Пьерре Кристин цаг уурыг хэмжих цельсийн шаталбарыг боловсруулж эхлэв.
1780 оны энэ өдөр Канадын Шинэ Англи мужид учир битүүлэг шалтгаанаар тэнгэр харанхуйлж, бүтэн өдрийн турш шөнө мэт байсан гэдэг.
1911 оны энэ өдөр дэлхийн хамгийн анхны үндэсний дархан цаазат цэцэрлэг Канад улсад нээгджээ.
1930 онд Өмнөд Африкт цагаан арьст эмэгтэйчүүдэд сонгуульд оролцох эрх олгов.
1942 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайнд Сувдан эргийн бөмбөгдөлтийн дараа АНУ, Японы тэнгисийн цэргийн хооронд тулаан эхлэв.
1950 онд Египет улс Суэцийн сувгаар Израилийн хөлөг онгоцнуудыг нэвтрүүлэхгүй байхаар болжээ.
1971 оны энэ өдөр ЗХУ-ын хөөргөсөн “Марс 2” хөлөг Ангараг гараг дээр газарджээ.
1986 онд АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган Галт зэвсэг эзэмшигчдийг хамгаалах тухай хуульд гарын үсэг зуржээ.
2015 онд Калифорни мужийн баруун эрэгт орших газрын тос агуулах байран гал гарч 3,400 баррел газрын тос алдагдав. Үүний улмаас эрэг орчмын экосистемтд ноцтой хохирол учирсан байна.
2018 оны энэ өдөр Их Британийн ханхүү, Сассексын гүн Харри болон Меган Маркл нарын хурим Гэгээн Жоржийн сүмд болов.
2024 оны энэ өдөр Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раисигийн нисдэг тэрэг осолдож, найман хүн амиа алдав.
Өнөөдөр үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )