Г.Отгонтуяа: Шүүхэд маш их гомдолтой байна

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

16 настай болон 32 настай хоёр эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хохих ял оноож, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, мөн уг хэрэгт нэр нь холбогдоод буй насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээлээ. 

Уг шийдвэрийг эсэргүүцэж буйгаа хохирогч охины ээж Г.Отгонтуяа илэрхийлэн Дээд шүүхэд хандана гэдгээ мэдэгдлээ. 

Тэрээр "Давж заалдах шатны шүүхийг арай томоор харах байх гэж хүлээж байсан ч маш их гомдолтой байна. Шүүхийн шийдвэртэй нэгдүгээрт санал нийлэхгүй байгаа. Хоёрдугаарт бид Улсын Дээд шүүхэд дахин хандах болно. Гуравдугаарт шүүх бүрэлдэхүүн хуралдаж байхад цахимаар шүүхийн шийдвэр гарлаа гэж мэдээлж байсан. Манай таван өмгөөлөгч багаараа хангалттай нотлох баримт танилцуулахыг хүссэн, үүнийг нэг ч дурдаагүй. Үүнд гомдолтой байна" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top