АНУ-ын Висконсин муж дахь судалгааны төвөөс бигли үүлдрийн 1.5 мянган туршилтын нохойг аварчээ.
The Guardian хэвлэлд бичсэнээр, “Big Dog Ranch Rescue” байгууллага Хүмүүнлэг эдийн засгийн төвтэй 1500 мянган нохой худалдан авах нууц гэрээ байгуулжээ. Нохдыг “Ridglan Farms” компаниас худалдан авсан бөгөөд гэрээний өртгийг нууцалжээ.
Дуулиант “Ridglan Farms” компани нь судалгааны зорилгоор нохой үржүүлдэг байна. Бигли үүлдрийн ноход илүү номхон байдаг учир туршилтад оруулах нь элбэг байдаг болохыг мэргэжилтнүүд онцолжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард 1000 орчим амьтны эрхийн төлөө тэмцэгч туршилтын нохдыг авахын тулд “Ridglan Farms” компанийн эзэмшдэг фермийн өмнө цугларчээ.Улмаар идэвхтэн, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, хууль хүчнийхэн нулимс асгаруулагч хий, резинэн сум зэргийг ашиглахад хүрчээ. Энэ үеэр 29 хүний саатуулж, таван хүнд бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэх хэрэг тулгасан байна.
Хожим нь “Big Dog Ranch Rescue” байгууллагын сайн дурынхан, судалгааны төвтэй тохиролцоонд хүрч, нохдыг худалдан авчээ

Сэтгэгдэл ( 0 )