Унгарт эмч гудамжинд мэс засал хийж хүний амь аварчээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Унгарын Хорт хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын ерөнхий эмч Жолт Дубовицки зүрхэндээ хутганы шарх авсан өвчтөнд гудамжинд мэс засал хийж, амийг нь аварчээ.

Дубовицкийг түргэн тусламжийн нисдэг тэргээр сайн дураар "хоббигоороо" жижүүр хийж байх үед 30 настай эрэгтэй зүрхэндээ хутгалуулсан гэсэн дуудлага хүлээн авсан байна. Хэргийн газар түргэн тусламжийн баг очиход өвчтөнийг тээвэрлэх, хугацаа алдах нь аминд аюултай байжээ. Тиймээс мэс засалч мэс заслын ариутгасан өрөө, орчин үеийн тоног төхөөрөмжгүй, шууд гудамжинд өвчтөний цээжийг нээж, зүрхийг нь оён, өвчтөний биеийн байдлыг тогтворжуулжээ. Үүнд долоон минут зарцуулсан байна.

Дубовицки яаралтай үед ариутгасан орчноос илүүтэйгээр шуурхай байдал хүний амийг аврах чухал шалгуур болдог гэж даруухан ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top