ОПЕК+ бүлгийн гишүүн долоон улс (ОХУ, Саудын Араб, Ирак, Казахстан, Кувейт, Алжир болон Оман) зургаадугаар сард газрын тосны олборлолтын дээд хэмжээгээ хоногт 188 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
Газрын тосны зах зээлийн тогтвортой байдлыг хангах хамтын үүргийн хүрээнд талууд 2023 оны дөрөвдүгээр сард зарлаж байсан газрын тосны олборлолтын сайн дурын хязгаарлалтаа хоногт 188 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь 2026 оны зургаадугаар сард үйлчилнэ гэж хамтарсан мэдэгдэлд онцолсон байна.
Энэ нь тавдугаар сарын квотын хэмжээтэй дүйцэхүйц бөгөөд зөвхөн энэ сарын 1-ээс ОПЕК бүлгээс гарч буйгаа зарласан АНЭУ-ын хувь хэмжээ ороогүй болно.

Сэтгэгдэл ( 0 )