Арабын Нэгдсэн Эмирт Улс, Саудын Арабын харилцаа хурцадсан нь ирээдүйд сөргөлдөөн болж хувирах эрсдэлтэй гэж Германы “Junge Welt” сонинд бичжээ.
Өнөөдрөөс /2026.05.01/ эхлэн АНЭУ ОПЕК бүлгээс гарч байгаа нь Арабын хойг дахь хурцадмал байдлыг улам гүнзгийрүүлж болзошгүй. Үүний шууд шалтгаан нь тус хоёр улсын хооронд үүссэн эдийн засгийн зөрчилдөөн. Абу Даби газрын тосны нийлүүлэлтээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаа бөгөөд энэ байр суурь нь ОПЕК-ийн хүрээнд хүлээсэн үүрэг болох хязгаарлагдмал квот нь энэхүү сонирхлыг нь хазаарлаж байгаа. ОПЕК-ын хүрээнд газрын тос олборлох квотыг тодорхой хэмжээгээр Эр Рияд тогтоодог.
Түүнчлэн, тус хоёр улсын хооронд гадаад харилцааны бодлогын хүрээнд мөн зөрчилдөөн үүсээд байна. Иран-Иракийн дайны үед Ираны халдлагаас хамтран батлан хамгаалж байсан нь хурцадмал байдлыг далдалж байсан. Харин энэ удаад Абу Дабид АНУ, Израилыг дэмжигчид давамгайлж байгаа бол Эр Рияд бүс нутгийн тогтвортой байдлыг сэргээхийн тулд Ирантай хэл амаа ололцохыг эрмэлзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )