Засгийн газрын бондуудын ханш өсөж байна

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцадсанаас хойш буурах хандлагатай байсан Монгол Улсын Засгийн газрын бондуудын ханш өссөөр байна. Гуравдугаар сарын сүүлээр огцом өсөж, улмаар бага зэрэг саараад байсан бондуудын ханш дөрөвдүгээр сар гарснаас хойш тогтвортой өсөлт үзүүлж байгаа юм. 2028 болон 2029 онд хугацаа нь дуусах бондын ханш гуравдугаар сарын доод цэгээс даруй 1.5% өслөө.

Хоёрдугаар сараас хойш ханш нь унасан бондуудын ханш манай дотоод эрсдэл гэхээс илүүтэй геополитикийн нөхцөл байдал хурцадсантай холбоотой байсан юм. Дайны нөхцөл байдал хэрхэн үргэлжлэхээс шалтгаалан энэ өсөлт тогтвортой хадгалагдах эсэх нь шалтгаална. Энэ долоо хоног эхлэхтэй зэрэгцэн Иран улс Ормузын хоолойг дахин хаах шийдвэр гаргасан нь хөрөнгийн зах зээлд нөлөөлнө гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Олонх хөрөнгө оруулагчид АНУ-Иран хоёр энхийн хэлэлцээрт хүрнэ гэж таамаглаж, улмаар хөрөнгө зах зээлд хуваарилж эхлээд байсан юм. Сүүлийн нөхцөл байдал хөрөнгө оруулагчдыг дахин болгоомжлох хандлагатай болгож магадгүй гэж шинжээчид үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top