Засгийн газар 500 сая ам.долларын бонд гаргалаа

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Манай сайт өмнө нь Монгол Улсын Засгийн газар олон улсын захзээлд бонд гаргах гэж буй талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлээс 5.95% хүүтэй, 500 сая ам.долларын бондыг амжилттай босгожээ. Уг бондын эргэн төлөгдөх хугацаа нь зургаан жил байх бөгөөд шинэ бондын захиалга эрэлттэй байж, 1.3 тэрбум ам.долларт хүрлээ. Захиалгийн Ази дахь Төв банкнууд болон хөрөнгө оруулалтын сангууд бүрдүүлжээ. Тоогоор илэрхийлбэл 111 хөрөнгө оруулагч санал ирүүлснээс 94 нь Монголын Засгийн газрын бондыг худалдан авчээ.

Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр 2028 болон 2029 онд хугацаа нь дуусах бондуудыг хэсэгчлэн эгүүлж худалдан авах төлөвтэй байна. Түүнчлэн сарын дараа хугацаа нь дуусах бондын 174 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх юм. Хугацаа нь дуусах бондыг дахин санхүүжүүлэх нь эргэн төлөлтийн хүүний хувийг бууруулж, эрсдэлийг буурулах ач холбогдолтой юм байна.

Өнгөрсөн оноос эхлэн хөрөнгө оруулагчид өндөр хөгжилтэй орнуудын бондуудаас илүүтэй хөгжиж буй улс орнуудын бондуудыг худалдан авах хандлагатай байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаачлан 2026 онд ч энэ хандлага үргэлжлэх аж. Одоогоор геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудын бондуудаас хөгжиж буй орнуудын бондын өгөөжийн зөрүү багасаж байгаа сайн тал ажиглагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top