Барселона клуб Атлетико Мадридтай 10 хоногийн дотор гурван удаа таарах гэж байна. Хэдийгээр өрсөлдөх баг нь өөрчлөгдөхгүй ч тоглох тоглолт нь өөр байх болно. Шигшээ багийн цугларалтаар клубийн түвшний тоглолтууд түр завсарласан энэ цагт их өрсөлдөөнөөр эргэн ирж байгаа нь энэ. Саяхан Эзэн хааны цомын хагас шигшээд нүүр тулж эхлээд 4-0 хожигдсан Барса, хариу тоглолтод 3-0 эргэн ирсэн ч нийлбэр дүнгээр цааш шалгараагүй. Гэвч ирэх гурван учраа энэ түүхээс өөр байх болно. Дэлхийн томоохон “1xBet” брэндийн түнш Барселона, нийслэл хотын Атлетико Мадридын эсрэг хийх тоглолтыг хамтдаа зураглая.
Эхний тулаан: Ла лигийн аваргын хувь заяаг шийднэ
Манай цагаар дөрөвдүгээр сарын 5-ны 03:00 цагт Мадридын талбайд зочлон тоглоно. Барса энэ тоглолтод хожиж байж тэргүүллээ баталгаажуулна. Харин Атлетикогийн хувьд европын цомын тэмцээнд шалгарах, хүснэгтийн гуравдугаарт байрт бичигдэхийн тулд ялалт л гарцаагүй хэрэгтэй. Хоёр багийн аль, аль нь энэ тоглолтод анхаарлаа хандулах нь гарцаагүй. Ла лигийн хүрээнд хоёр клуб 2025 оны 12-р сарын 4-нд учраа таарахад 3-1 харьцаагаар Барселона хожиж байлаа. Атлетико Мадрид энэ улиралд талбайдаа 14 тоглоход 13-т нь ялалт байгуулсан гэх бахмад амжилттай байна. Гэвч Барса энэ улиралд 29 тоглолт дараалан ямар нэгэн байдлаар гоол оруулсан. Мөн дээр нь лигийн хүрээнд таван тоглолт дараалан ялалт байгуулаад байна.

Удаах тулаах: Аваргуудын лигийн 1/8 шатны эхний тоглолт
Ла Лигт учраа таарснаас дөрөв хоногийн дараа Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтоо Барса өөрийн цэнгэлдэхдээ хийнэ. Шинэ цэнгэлдэхдээ тоглосноос хойш нэг ч хожигдоогүй байгаа Барса хэрхэн тоглох нь хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татаж байна. Энэ тоглолтод Атлетико Мадрид Эзэн хааны цомын эхний тоглолт шигээ тоглох уу, эсвэл арын хамгаалалтдаа анхаарч довтолгооны эрчимээ сулруулах уу гэдэг нь сонирхол татаж байна. Барсагийн хувьд хуучин танил гээд довтолгоондоо анхаарах уу, отон тоглолтын урхинд оруулах гэсэн нөгөө л танил дүр зургаар тоглох уу гэдэг асуулт гарч ирнэ. Барсагаас Ямаль, Фермин, Мартин, Касадо нар тоглолтын хувь заяаг эргүүлэх чадамжтай. Атлетикод ч Жулиано, Ругерри, Барриос, Ле Норман нарын зэрэг тоглогчид байгааг мартаж болохгүй.
Сүүлийн тулаан: Европдоо үлдэх үү, эс үлдэх үү...
Энэ хоёр клубийн энэ улирлын сүүлийн тулаан эхэлсэн газраа өндөрлөнө. Метрополитано хүрээлэн ч буцлах нь тодорхой. Эхний тоглолтын үр дүн ямар байхаас үл хамааран үүргийн тоглогчид хуудсаар торгуулах, эсвэл бүр өнжих ч эрсдэл бий.
Гэхдээ хоёр багийн энэ учраанаас өмнө Ла Лигийн амаргүй учраа хүлээж буйг дурдах нь зүйтэй. Атлетикочууд Севийя клубийн талбайд зочлон тоглох хүндхэн хуваарьтай байна. Харин Барсагийн хувьд нутаг нэг Эспаньолтой тоглоно. Аль, алинд нь үр дүн хэрэгтэй. Бэртэл гэмтэл, хуудасны торгуульгүй л бол хоёр багийн тоглолт үзүүштэй, олон гоолтой өрнөрх нь дамжиггүй.

Сэтгэгдэл ( 0 )