Монголын цахим спортын бахархал болсон The MongolZ багийн хувьд ESL Pro League Season 23 нь энэ улирлын гурав дахь том тэмцээн байлаа. Шведэд болсон энэхүү тэмцээнд тэд дахин плейоффт шалгарсан ч аваргын төлөө өрсөлдөж чадсангүй.
Тэмцээний тухай
ESL Pro League Season 23 нь Counter-Strike 2-ын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг бөгөөд нийт $1,000,000 шагналын сантай, ESL Grand Slam системд багтдаг.
Гуравдугаар сарын 1–10-ны хооронд эхний хоёр шат онлайн хэлбэрээр явагдаж, шилдэг найман баг Стокхольм хотын Annexet аренад цуглан, аваргын төлөө өрсөлдсөн.
Vitality болон Falcons зэрэг топ багууд оролцоогүй нь бусад багуудад 2026 оны эхний том цолыг авах боломжийг нээж өгсөн.
Хэсгийн шат
Тухайн үед Valve-ийн чансаанд 8-р байрт бичигдэж байсан дэлхийн 1xBet брэндийн албан ёсны түнш The MongolZ шууд хоёрдугаар шатнаас тэмцээнээ эхлүүлсэн.
The MongolZ vs paiN Gaming (2–0)
• Nuke: 9:5-аар тэргүүлж байсан ч тоглолтыг сунгахад хүргэв. Эцэст нь 19:17-оор ялалт байгуулсан.
• Mirage: Эхний үеийг 5:7-оор алдсан ч эргэн ирж, 13:9-өөр хожсон.
The MongolZ vs Aurora (2–0)
• Dust2: Хамгаалалт, довтолгоонд тэнцвэртэй тоглож 13:9 ялсан.
• Mirage: Өрсөлдөгчийн Wicadia сайн тоглосон ч багийн дэмжлэг сул байсан тул The MongolZ 13:11-ээр ялалт байгуулсан.
The MongolZ vs MOUZ (0–2)
• Ancient: Маш муу эхэлж, ердөө 1 раунд авсан (1:13).
• Overpass: Илүү сайн тоглож 11:13 хүрсэн ч ялагдал хүлээсэн.
The MongolZ vs 3DMAX (2–1)
• Dust2: 13:10 ялалт
• Ancient: 4:13 ялагдал
• Inferno: Шийдвэрлэх map дээр шинэ тоглогч cobrazera (1.64 rating) гялалзаж, 13:10-аар ялж нийт дүнгээр 2–1 болгосон
Ингэснээр The MongolZ 3–1 амжилттай болж, плейоффт шалгарлаа.
Плейофф
Плейоффын эхний шатанд тэд шууд ирээдүйн аварга NAVI-тай таарсан нь хүнд сорилт байв.
The MongolZ vs NAVI (0–2)
• Ancient: Тоглолт ойрхон өрнөсөн ч 11:13-аар хожигдсон
• Mirage: NAVI эхний үед 10:2-оор давамгайлж, эцэст нь 13:4 болгож ялсан
Энэ тоглолтод NAVI-ийн залуу од makazze 23/7 K/D, 2.35 rating үзүүлж гайхалтай тоглосон.
Ингэснээр:
• Байр: 5–8-р байр
• Шагнал: $48,000 Энэ нь:
• PGL Cluj-Napoca 2026 (4-р байр)-аас бага
• IEM Krakow 2026 (13–16-р байр)-аас илүү амжилт байв
Шинэ тоглогч
У.Анарбилэг “cobrazera” багтаа дасаж байгаа энэ үед The MongolZ-ийн том тэмцээнүүдэд тогтмол плейоффт шалгарахаар зорьсон хэвээр.
Тэд энэ зорилгодоо хүрч чадлаа. Одоо дараагийн алхам бол илүү том амбиц. Тэр нь финалд хүрэх, аваргын цомыг гардан авах юм.

Сэтгэгдэл ( 0 )