Италийн музейгээс Ренуар, Сезанн, Матиссын зургууд алдагдав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Италийн Маньяни-Рокка сангаас хэдэн сая еврогийн үнэ бүхий Ренуар, Сезанн, Матиссын зургууд алдагджээ. Хувийн музейд хулгай орсон хэрэг гуравдугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө гарсан байна.

Цагдаагийн мэдээллээр, дээрэмчид дөрвүүлээ байжээ. Баг өмссөн этгээдүүд нэгдүгээр давхрын танхимаас урлагийн шилдэг бүтээлүүдийг хулгайлсан байна. Дээрмийн ажиллагаа гурав хүрэхгүй минут үргэлжилсэн бөгөөд хууль хүчнийхний ярьснаар маш сайн төлөвлөж, зохион байгуулжээ.

Дохиолол дуугарсан тул гэмт этгээдүүд хулгайлахаар завдсан дөрөв дэх зургаа музей дотор үлдээгээд зугтжээ.

Энэхүү хэрэг нь урлагийн ертөнц дэх цуврал дээрмийн ээлжит хэрэг боллоо гэж хууль хүчнийхэн онцолжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top