ХӨСҮТ | Улаанбурхан өвчний 12 тохиолдол шинээр бүртгэгдлээ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны гуравдугаар сарын 24-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12  нэмэгджээ. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотод 5, орон нутагт 7 тохиолдол шинээр бүртгэгджээ. Эмнэлэгт 43 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Харин гэрийн хяналтад 6 хүн байгаа юм байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5249 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3529, 5-9 насны 1843 хүүхэд, 15-19 насны 1784 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top