“Туулын хурдны зам”-ын барилгын ажил эхэллээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Туулын хурдны зам” төслийн барилгын ажил эхэллээ. Энэхүү зам нь Баянзүрхийн товчооноос Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, нийт 32 километр урт үргэлжлэх бөгөөд олон улсын жишигт нийцсэн express way буюу хотыг хөндлөн холбосон хурдны замын ангилалд багтана.

Төслийн хүрээнд нийт 12.8 км урт хүчитгэсэн төмөрбетон гүүр, найман байршилд хоёр түвшний огтлолцол, долоон байршилд 369 метр урт туннель, долоон орц гарцыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн. 

Туулын хурдны замын нийт төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг бөгөөд үүнээс 207 тэрбум төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварт төлөхөөр тусгасан талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярын мэдээлсэн. Үүний 1.3 их наяд төгрөгийг гүүрэн байгууламжид, 581 тэрбум төгрөгийг авто замын барилгын ажилд зарцуулахаар тооцжээ. 

Туулын хурдны замын төсөлд 18 см зузаан асфальт бетон хучилт, үерийн хамгаалалтын далан, олон түвшний огтлолцол, гүүрэн байгууламжийг цогцоор нь шийдэх бөгөөд нэг км нь 130 тэрбум төгрөг байх юм. Мөн төслийн хүрээнд дотоодын үйлдвэрлэлийн төмөр бетон эдлэл, цементийг ашиглаж, үндэсний аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр өргөнөөр оролцуулах бодлого баримталж байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top