АНУ-ын Blue Origin компани Холбооны харилцаа холбооны комисст хандан сансарт мэдээлэл боловсруулах төв байгуулах зорилгоор дэлхий орчмын тойрог замд 52 мянган хиймэл дагуул хөөргөх зөвшөөрөл хүсжээ.
“Sunrise” төсөлд тусгаснаар, нарны эрчим хүчээр ажилладаг хиймэл оюун ухаан бүхий хиймэл дагуулууд нь газар дээрх дата төвүүдийг дэмжиж ажиллах гэнэ. Ингэснээр Жефф Безосын Blue Origin компани сансарт дата төв байгуулах уралдаанд албан ёсоор нэгдэж байна гэж The Wall Street Journal сонинд онцолжээ.
Үүнээс өмнө ижил төрлийн төсөл хэрэгжүүлэх талаар SpaceX болон Starcloud компаниуд мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )