АНУ 23 тэрбум ам.долларын зэвсгийг Ойрх Дорнодын орнуудад худалдана

Я.Болор | Zindaa.mn
9 минутын өмнө

АНУ-ын засаг захиргаа Ойрх Дорнод дахь холбоотон орнуудад нийт 23 тэрбум ам.долларын зэвсэг худалдахыг дэмжсэн тухай The Wall Street Journal сонин мэдээлжээ.

Тус хэвлэлийн мэдээллээр, АНЭУ, Кувейт, Иорданд цэргийн тоног төхөөрөмж нийлүүлэх аж. Үүнээс өмнө Төрийн департаментаас гаргасан мэдээлэлд, АНЭУ-д агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем болон бөмбөг, Кувейтэд агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системд зориулсан төхөөрөмж зэрэг нийт 16 тэрбум ам.долларын зэвсэг, техник нийлүүлнэ гэж мэдэгдсэн юм.

Энэхүү үнийн дүн дээр нэмж долоон тэрбум ам.долларын зэвсгийг АНЭУ-д нийлүүлэхээр болжээ. Үүнд Patriot системд зориулсан РАС-3 пуужин, CH-47 Chinook нисдэг тэрэг багтжээ.

АНУ-ын засаг захиргаа Конгресс батлахыг хүлээхгүйн тулд зэвсэглэлийг хянах тухай хуулийн онцгой нөхцөл байдлын тухай заалтыг үндэслэл болгож буйг The Wall Street Journal сонин онцолсон байна. Энэхүү заалтыг ашиглан АНУ-ын эрх баригчид 4.5 тэрбум ам.долларын THAAD системийг нийлүүлж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top