Бүх төрлийн нүүрсний үйлдвэрлэл буурлаа

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Манай эдийн засгийн гол түүхий эдийн нэг нүүрсний үйлдвэрлэл он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар 15 орчим хувиар унажээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурдсанаар эхний хоёр сард 8.6 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад даруй 14.6% буурсан үзүүлэлт юм.

Шинжээчдийн үзэж буйгаар ийнхүү буурсан нь Сар шинийн баярын өдрүүдэд хилийн боомтууд амарсан, мөн ажилчид энэ баярын өдрүүдэд амарсантай холбоотой гэж үзэж байна. Зөвхөн Сар шинийн баяраар зогсохгүй БНХАУ-ын Хаврын баяр тохиож хоёрдугаар сарын 15-23-ны хооронд үндсэндээ бүрэн хаагдсан юм.

Монгол Улсын төсөвт тусгаснаар энэ онд 90 сая тонн нүүрс экспортлох зорилт тавиад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top