Өмнөд Солонгос 2040 он гэхэд нүүрсний цахилгаан станцыг хална

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 24

Өмнөд Солонгосын засаг захиргаа нүүрсний эрчим хүчнээс бүрэн татгалзах зорилт тавиад байна. Энэ талаар тавьж буй олон улсын бүх төрлийн санаачилгыг бодлогын хүрээнд дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Тус улсын урт хугацааны бодлогын баримт бичигт дурдсанаар 2040 он гэхэд нүүрсний бүх цахилгаан станцыг хаана гэдгийг тус улсын Ерөнхийлөгч И Жэ Мён хэлсэн үгэндээ онцолсон юм.

Өмнөд Солонгосын хувьд 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 53-61% бууруулах зорилт тавьжээ. Түүнчлэн одоо ажиллаж буй нүүрсний 62 цахилгаан станцаас 40-ийг нь үе шаттайгаар хаахаар төлөвлөсөн байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.166.134) 2025 оны 11 сарын 24

Мэдээ гэж аймшигаааа??? Хэл найруулга гэж авах юм алга. Нүүрсний эрчим гэж юу байдаг бол доо Ц.Сэцэн гуай?????

0  |  0
Top