Өнгөрсөн гуравдугаар сард 2.8 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ оны эхний хоёр сарын айдлаар 1.6-1.8 сая тонн нүүрс арилжаалж байсан харьцуулбал огцом өссөн үзүүлэл юм. Ийнхүү өсөх болсон нь Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдэн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, БНХАУ нүүрс нөөцлөх болсонтой холбоотой аж.
Яг жилийн өмнө нүүрсний үнэ уналтад орж, Монголын хөрөнгийн биржид уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа бараг болохгүй хэмжээнд хүрээд байсан юм. Түүнчлэн шинжээчид ч нүүрсний үнийн уналтыг урт хугацаанд үргэлжилнэ гэж дүгнэж байсан ч ийнхүү сэргээд байна.

Сэтгэгдэл ( 0 )