Сербийн теннисчин Новак Жокович гэмтлийн улмаас Майамид болж байгаа Masters цуврал тэмцээнд оролцох боломжгүй болж хасагдлаа.
Мэдээллээс үзвэл, тамирчин баруун мөрөө гэмтээжээ.
2025 онд Жокович Майамийн тэмцээний финал хүртэл явсан. Финалд тэрбээр Чехийн тамирчин Якуб Меншикт 6:7 (4:7), 6:7 (4:7) оноогоор ялагдсан билээ. Жокович нь нэр хүндтэй Masters тэмцээний зургаан удаагийн аварга (2007, 2011, 2012, 2014, 2015 болон 2016) юм.
Masters цуврал тэмцээн энэ сарын 18-23-ны хооронд Майами хотод болно. Саяхан Калифорнид болсон Индиан Уэллс цувралын дөрөвдүгээр тойрогт Британийн теннисчин Жек Дрейперт ялагдсан юм.
Жокович нь дэлхийн 1xBet брэндийн албан ёсны түнш АТР Finals тэмцээний долоон удаагийн аварга, АТР /Мэргэжлийн теннисчдийн холбоо/-ны 102 тэмцээний аварга, Их дуулгын 24 удаагийн аваргын дээд амжилтын эзэн юм. Тэрбээр мөн мэргэжлийн рейтингийг хамгийн удаан буюу 428 долоо хоног тэргүүлсэн рекордыг эзэмшдэг билээ.

Сэтгэгдэл ( 0 )