Х.Нямбаатар Итали Улсаас МУ-д суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккаррета, “Exim Bank Sace” байгууллагын захирал Донато Мореа болон Италийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Алберто Затта нартай уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэх дэд бүтэц, хотын хөгжилд чиглэсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцэв. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулж, “Улаанбаатар трамвай” зэрэг зарим төсөлд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Цаашид нийслэлийн хөгжлийн зорилтыг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top