Улаанбаатар хотод хэрэгжих метроны төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний дараах байршилд 15 өртөө байгуулахаар төлөвлөжээ. Эдгээрээс, 14 өртөө нь газар доор бол 1 өртөө нь ил (газрын дээр) байрлах аж.
Энэхүү чиглэлд дараах 15 өртөө байрлана. Үүнд:
- Толгойт (газар доор)
- Баруун бүсийн автобусны терминал (газар доор)
- Хархорин зах (газар доор)
- Саппорогийн уулзвар (газар доор)
- 25-р эмийн сан (газар доор)
- Гандан (газар доор)
- Улсын их дэлгүүр (газар доор)
- Сүхбаатарын талбай (газар доор)
- Бөхийн өргөө (газар доор)
- Кино үйлдвэр (газар доор)
- Офицеруудын ордон (газар доор)
- Ботаник (газар доор)
- Троллейбусны терминал (газар доор)
- Амгалан (газар доор)
- Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн (ил байрлах)
Метро ашиглалтад орсноор Толгойтоос Амгалан хүртэлх зорчих хугацаа эрс багасаж, хотын иргэд хурдан, аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдэх юм.



Сэтгэгдэл ( 0 )