Энэ долоо хоногт Нийтийн Тээврийн Бодлогын Газарт иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай өнөөдөр танилцууллаа. Тухайлбал Ч:28 Сэлх-7 буудал-Цэцэг төв чиглэлийн автобусыг өглөө нэг цаг хүлээж байж суулаа гээд хотын төвийн түгжрэл рүү оруулахгүйгээр богино эргэлттэй болгож өгөхийг нэр бүхий иргэн хүсжээ.
Тус чиглэл нь зорилтод чиглэлийнх бөгөөд замналд өөрчлөлт оруулах боломжгүйг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдэгдэв.
Харин хүн суух гээд автобусны хаалган дээр зогсож байхад оруулаагүй “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын болон “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолооч нарыг тус тус 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр, үйлчилгээ үзүүлэгч автобус нь буудлаа зарлахгүй явсан хэмээн "Трансбус" ХХКийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 250,000 төгрөгөөр торгожээ.
Иргэд нийслэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар өгөх боломжтойг тус газраас санууллаа.

Сэтгэгдэл ( 0 )