Лондон хотод “Монгол тэмээний өдөрлөг” болно

З.Энхлэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Монгол Улсын байгалийн өвөрмөц онцлог, говийн бүсийн аялал жуулчлал, хөдөө аж ахуйн үндэсний брэнд бүтээгдэхүүнийг Европын зах зээлд сурталчлан таниулах зорилготой “Монгол тэмээний өдөрлөг” арга хэмжээ Лондон хотноо гурван сарын 27-нд зохион байгуулагдах гэж байна.

Тус өдөрлөгөөр ноос, ноолуур, ноосон нэхмэл, гар урлал болон бусад үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг олон улсад таниулж, экспортын боломжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Арга хэмжээний давуу тал:

  • Гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

  • Экспортын гэрээ байгуулах боломж бүрдүүлэх

  • Гадаад худалдан авагч, байгууллагуудтай шууд танилцах

  • Брэндийн үнэ цэнийг өсгөж, олон улсын танигдалтыг нэмэгдүүлэх

  • Компаниудтай хэлэлцээр хийх нөхцөл бүрдүүлэх

 Зохион байгуулалтын хүрээнд:

  • Үндэсний үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа

  • B2B уулзалт, хөрөнгө оруулалт татах арга хэмжээ

  • ЖДҮ-ийн бараа бүтээгдэхүүний экспортын боломжийн хэлэлцүүлэг

  • Уламжлалт монгол хоол, ингэний сүүний амталгаа

  • Морин хуур, хөөмий болон үндэсний урлагийн тоглолт болох ба дэпгэрэнгүйг энд дарж харна уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top