Румын улсад болж буй PGL Cluj‑Napoca 2026 тэмцээний эхний тойрогт The MongolZ баг Бразилын paiN Gaming багийг 2:1 харьцаагаар буулган авч, тэмцээнийг амжилттай эхлүүллээ.
Тоглолтын эхний мап болох Nuke дээр The MongolZ 7:13 харьцаагаар ялагдаж эхлүүлсэн хэдий ч тэд дараагийн мап Mirage дээр гайхалтай тоглолт үзүүлж, 13:1-ийн харьцаатай илт давуу ялалт байгуулснаар цувралыг тэнцүүлсэн юм.
Шийдвэрлэх мап Dust2 дээр The Mongolz баг бүрэн давамгайлж, 13:2-оор хожсоноор нийт дүнгээр 2:1-ийн харьцаатай ялалт байгуулж, тэмцээнийг 1-0 гэсэн үзүүлэлттэйгээр үргэлжлүүлж байна.
The Mongolz багийн дараагийн тоглолт өнөөдөр шөнө 01:00 цагт Vitality багийн эсрэг болно.

Сэтгэгдэл ( 0 )