Алехандро Табило Буэнос-Айрест ялалт байгуулав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Чилийн мэргэжлийн теннисчин Алехандро Табило Буэнос-Айрест болсон ATP тэмцээний хоёрдугаар тойрогт аваргын цолоо хамгаалж байгаа Жоао Фонсекaг 6-3, 3-6, 7-5 оноогоор хожиж, шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр дараагийн шатанд Томас Мартин Эчеверритэй тоглоно.

Топ рейтингтэй тоглогч Аргентины Франсиско Серундоло Боливын теннисчин Хуго Деллиенийг 6-0, 7-6 оноогоор хожиж, Вит Коприватой шөвгийн наймд таарлаа. Копривa Маттео Берреттиниг 6-4, 6-3 харьцаагаар буулган авч, тэмцээний түүхэнд шөвгийн наймд шалгарсан анхны чех тоглогч болов.

Эчеверри Роман Бурручагатай 3 сет тоглон ялалт байгуулж, Навоне Эмилио Наваг амархан буулган авлаа гэж олон улсын 1xBet брэндийн албан ёсны түнш ATP /Мэргэжлийн теннисчдийн холбоо/ мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top