Казахстан улс Монгол Улстай тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийг соёрхон баталжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Казахстан-Монголын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийг соёрхон батлах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Удахгүй хүчин төгөлдөр болсон хуулийг нийтэд нээлттэйгээр нийтлэх аж.

Энэхүү хэлэлцээр батлагдан хэрэгжсэнээр хоёр улсын иргэдийн ажилласан жил, төлсөн шимтгэлийг харилцан хүлээн зөвшөөрч, нэгтгэн тооцох боломж бүрдэх юм. Ингэснээр Монгол Улсын болон Казахстан Улсын иргэд өөрсдийн оршин сууж буй улсдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох, мөн Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэвэр авах боломжтой болох юм байна.

Монгол Улсын их хурал 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр тус хэлэлцээрийг соёрхон баталсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top