Казахстан улс 2050 он гэхэд гурван АЦС-тай болно

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Казахстан улс 2050 он гэхэд хамгийн багадаа атомын гурван цахилгаан станцтай болохыг тус улсын Цөмийн эрчим хүчний агентлаг онцоллоо.

Цахилгаан станцын эхний төсөл хэдийнээ хэрэгжиж эхэлсэн бол хоёр дахь станцын бүтээн байгуулалтын судалгаа эхэлсэн байна. Харин гурав дахь нь бага оврын цахилгаан станц байх аж. Казахстан улс ураны нөөцөө зөв зохистой шигалах, цөмийн түлшний үйлдвэрийг дотооддоо нэвтрүүэх, цөмийн эрчим хүчний судалгаа, технологийн баазтай болох зорилтыг стратегидаа тусгажээ.

Казахстан улс шар нунтаг олборлолт, нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг 1999 оноос хойш цөмийн эрчим хүчийг ашиглахаа зогсоосон аж. Гэвч сүүлийн жилүүдэд эрчим хүчний хангамжийн бодит эрсдэлийг харгалзан Казахстан улс 2024 онд бүх нийтийн санал асуулгаар атомын цахилгаан станц барихаар үндэсний стратегидаа тусгаад байгаа юм.

Атомын цахилгааны станцын эхний төслийн бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр ОХУ-ын төрийн өмчит “Росатом” шалгарсан. Байршлын тухайд Алмата хотоос баруун хойд зүгт 400 км-ийн зайд Балхаш нуурын эрэг дээр баригдах юм. Харин хоёр дахь станцын бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын үндэсний цөмийн корпорац” шалгараад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top