Монгол Улсын агаарын дундаж хэм дэлхийн дунджаас 1.3 хэмээр дулаан байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Дэлхийн банкны тайланд дурдсанаар Монгол орны агаарын хэмийн дундаж температур дэлхийн дунджаас 1.3 хэмээр дулаан байна. Чухам үүнээс шалтгаалан Монгол Улсын цэнгэ усны нөөцийн 70 орчим хувийг бүрдүүлдэг мөсөн голуудын хэмжээ 1990-2016 оны хооронд 35% буурчээ. Энэ хэвээрээ үргэлжилбэл 2100 он гэхэд баруун болон хойд бүсийн аймгуудын агаарын хэм эрс нэмэгдэх эрсдэлтэй аж.

Усны нөөц ийнхүү буурах нь Монгол Улсад стратегийн чухал эрсдэл дагуулж байгааг НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс мэдээллээ. Усны хэрэглээний дийлэнхийг хөдөө аж ахуй, усалгаатай газар тариалан, мал аж ахуйд зарцуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top