Алтны ханш 30-аад жилд байгаагүй өндөр дүнгээр уналаа

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Геополитикийн хурцадмал байдал, АНУ-ын засаг захиргааны баримталж буй бодлогоос шалтгаалан өндөр дүнгээр өсөөд байсан алтны ханш өндөр дүнгээр уналаа. Алтны ханш түүхий эдийн бирж дээр 11% буюу 600 ам.доллароор унасан байна. Энэ нь 1980-аад оноос хойш хамгийн өндөр дүнгээр унасан үзүүлэлт юм.

Ийнхүү унах болсон нь АНУ-ын Холбооны нөөцийн банкны тэргүүнд Кевин Уолшийг дэвшүүлж байгааг зарласан холбоотой байна. Цаашид АНУ-ын засаг захиргааны баримтлах бодлогоос хамааран алтны ханш өсөх, буурах нь шалтгаална. Гэхдээ шинжээчдийн таамаглаж байгаагаар энэ жилийн тухайд ихээхэн савлагаатай байх болно гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top