
Ойрх Дорнодод дайны утаа дэгдэж байгаатай зэрэгцээд түүхий эдийн зах зээл дээрх алтны ханш өслөө. Алтны спот ханш 2.9% өсөж, унци нь 5400 ам.доллароос давсан нь нэгдүгээр сарын сүүлчээс хойш хамгийн өндөр дүнгээр өссөн үзүүлэлт болсон байна. АНУ-Израилийн зэвсэгт хүчин Иранд цэргийн ажиллагаа явуулсан нь хөрөнгө оруулагчдын эргэлзээг нэмсэн. Улмаар илүү найдвартай хөрөнгө рүү тэмүүлэх шалтгаан болж алтны ханш өслөө.
Трампын мэдэгдэж байгаачлан цэргийн ажиллагаа дөрвөн долоо хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд алтны ханш өсөлтөө хадгална гэж шинжээчид таамаглаж байна. АНУ-ын хөрөнгийн зах зээлийн шинжээчид энэ жилдээ алтны ханш 6000 ам.долларт хүрнэ гэж тооцоолж буй. Доналд Трампын хоёр дахь бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойш алтны ханш өссөөр түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Өнгөрсөн нэгдүгээр сард алтны ханшийн өсөлт 1979 оноос хойш түүхэн дээд хэмжээнд хүрсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )