Алтны ханш 2% уналаа

Б.Сэцэн | Zindaa.mn
14 цагийн өмнө

Инфляц болон хүүгийн түвшин нэмэгдэх эрсдэл Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан үүссэн нь алтны ханш унахад нөлөөлжээ. Одоогийн байдлаар спот ханшны үнэ унци нь 4.4 мянган ам.долларт хүрсэн байна. Түүнчлэн Нью-Йоркын гурван сарын хугацаатай фьючерс ханшны үнэ унци нь 4.5 мянган ам.долларын түвшинд хүрчээ.

Сүүлийн гурван долоо хоногийнтурш АНУ-Ираны энхийн хэлэлцээ тодорхойгүй байгаа нь алтны ханшийн хэлбэлзэлд нөлөөлж байгаа юм. Хүүгийн түвшин бага байхад хөрөнгө оруулагчид алт руу хошуурдаг. Харин эсрэгээрээ бол буурдаг юм. Учир нь Төв банкнууд инфляцийн дарамттай тэмцэхийн тулд хүүгээ өндөр байлгах хандлагатай байдаг ажээ.

Геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн саруудад ханш унаж байгаа ч ихэнх судлаачид 2026 оны эцэс гэхэд өснө гэж таамаглаж байна. Он гарахад алтны ханш огцом нэмэгдэж 6000 ам.доллароос давахад шинжээчид оны эцэст 6000 ам.долларыг давна гэж таамаглаж байлаа. Гэвч нөхцөл байдлаас шалтгаалан 5500-6000 ам.долларын түвшинд хүрч өснө гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top