Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Японд албан айлчлал хийж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы Япон Улсын Токио хотод хийх албан айлчлал өнөөдөр эхэлж байна.

Тэрбээр Япон Улсын Гадаад хэргийн яамны урилгаар 2026 оны 02 дугаар сарын сарын 02-ноос энэ сарын 08-ны өдрийг хүртэл “Сайд нарт зориулсан айлчлалын хөтөлбөр” буюу “Практик түвшний стратегийн солилцооны хөтөлбөр”-т хамрагдах юм.

Айлчлалын хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Засгийн газар, тээврийн салбарын бодлого, төлөвлөлтийн талаар танилцуулж, хоёр улсын зам тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэх албан уулзалтуудыг хийнэ.

Мөн Япон Улсын “Ханеда” нисэх онгоцны буудал, Гадаад харилцааны сайд, Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын сайд нартай уулзана. Дэд бүтэц, зам, гүүрийн компаниудын удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай танилцаж, туршлага мэдээлэл солилцоно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ханйв (66.181.166.134) 2 цагийн өмнө

нисэх буудлаа томруулаач ээ, бөгс эргэх зайгүй балай, гоо зүйн мэдрэмжгүй барилга барьсан бна лээ

0  |  0
Top