Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Ц.Санжаачойпэлийг нэг жил, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэлээ.
Ингэхдээ урьд авсан таслан сэргийлсэн өдрүүдийг тооцохоор болоод байна. Харин яллагдагч болон хохирогчоор татагдсан Д.Саяннямбууд нэг сая төгрөгийн торгох ял оноож, түүнийг гурван сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэлээ.
Хэргийг сануулахад, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний клубын гадаа талбайд 2025 оны долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө хэрэг гарсан.Ц.С нар нь Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )