Шүүлтийн цаг: Цөмийн шөнө дунд болоход 85 секунд дутуу

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Стефан Дюжаррик Шүүлтийн өдрийн цагийн зүү Цөмийн 00.00 цаг болоход 85 секунд дутуу байгааг заасныг дурдаад ядаж нэг секундээр ухраахын тулд дэлхий дахинд үүссэн хурцадмал байдлыг намжаахыг уриалжээ.

Мягмар гарагт /2026.01.27/ алдарт Шүүлтийн өдрийн цагийн зүүг дөрвөн секундээр урагшлуулснаар, Цөмийн шөнө дунд болоход 85 секунд дутуу болов. Ингэснээр дэлхий цөмийн сүйрэлд хамгийн ойр дөхөж ирэв. 2025 онд Шүүлтийн цагаар Цөмийн шөнө дунд болоход 89 секунд дутуу байв.

Шүүлтийн өдрийн цаг анх 1947 онд Bulletin of the Atomic Scientists товхимлын нүүрэнд гарчээ. Цөмийн шөнө дунд хүртэлх хугацаа олон улсын нөхцөл байдал хэр хурцадмал байгааг илэрхийлдэг бөгөөд шөнө дунд нь цөмийн сүйрлийг илтгэдэг. Сүүлийн жилүүдэд Шүүлтийн өдрийн цагийн зүү зөвхөн урагшилж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top