Шүүлтийн өдрийн цаг: Цөмийн шөнө дунд болоход 90 секунд үлдэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 25

Шүүлтийн өдрийн бэлгэдлийн цагийн зүү цөмийн шөнө дундад 90 секунд ойртсон тухай “Цөмийн эрдэмтдийн товхимол” байгууллагын тэргүүн Рэйчел Бронсон мэдээлжээ.

“Шүүлтийн өдрийн цагийн зүү цөмийн шөнө дундад хэзээ ч ингэж ойртож байгаагүй. Шөнө дунд болоход 90 секунд үлдлээ” гэж Бронсон онлайн арга хэмжээний үеэр онцлов. Тус байгууллага энэхүү шийдвэрээ Украин дахь мөргөлдөөн цөмийн зэвсэг хэрэглэх аюулыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан гаргажээ.

НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар асан Мэри Робинсон “Шүүлтийн өдрийн цаг хүн төрөлхтөн аюулын дохио өгч байна. Бид ангалын ирмэг дээр зогсож байна. Гэтэл удирдагчид дэлхий дахинд тайван амьдрал цогцлооход чиглэсэн шуурхай болоод далайцтай арга хэмжээ авахгүй байна” гэж мэдэгдэв.

Шүүлтийн өдрийн цаг анх 1947 онд Цөмийн эрдэмтдийн товхимлын нүүр хуудсанд гарчээ. Цөмийн шөнө дунд хүртэл үлдэж буй цаг хугацаа дэлхий дахин дахь хурцадмал байдлыг илэрхийлдэг. Шөнө дунд нь цөмийн гамшгийг төлөөлдөг. Сүүлийн жилүүдэд Шүүлтийн өдрийн цагийн зүү зөвхөн урагшилж байв. 2018 болон 2019 онуудад Шүүлтийн өдрийн цагийн зүү шөнө дунд болоход 120 секунд үлдсэнийг зааж байв. 1953 онд АНУ болон ЗХУ устөрөгчийн бөмбөг туршихад мөн ингэж зааж байжээ. 2020 онд цагийн зүүг 20 секундээр урагшлуулж, цөмийн шөнө дунд болоход 100 секунд үлдэж байв. 2021 болон 2022 онуудад цагийн зүүний заалт өөрчлөгдөөгүй. Хамгийн тайван цаг хугацаа 1991 онд тохиов. Тухайн үед Шүүлтийн өдрийн цагийн зүү цөмийн шөнө дундаас 17 минут ухарч байв. Тэр онд ЗХУ, АНУ хоёр стратегийн давшилтад зэвсэглэлийг хорогдуулан тухай гэрээ байгуулж байжээ.

Чикагод төвтэй Цөмийн эрдэмтдийн товхимол байгууллагыг анхны цөмийн зэвсгийг бүтээсэн суут эрдэмтэн Альберт Эйнштэйн 1945 онд үндэслэжээ. Тус байгууллагын эгнээнд Нобелийн шагналтнууд, нэрт эрдэмтэн, нийгмийн зүтгэлтнүүд багтдаг байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Доржоо(15.235.140.40) 2023 оны 01 сарын 27

Элбэгдорж ямар балиар хүзүүгүй, шууд мөрөн дээр нь толгой. Бурхан Элбэгдоржийн загварыг бүтээхдээ их яарсан бололтой. Хүзүү тавихаа мартаад шууд...

0  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 01 сарын 27

xulgaich gedgiig ny daanch medexgyi dee

1  |  0
Бибэр(59.153.115.206) 2023 оны 01 сарын 25

Манай нөгөөх энд попороод шааж өгч бгаадаа

0  |  0
Top