АНУ-ын OpenAI компани өөрийн боловсруулсан ChatGPT хиймэл оюун ухааны загвартаа эцэг, эхийн хяналтын функцийг нэмж байна.
Эл функцээс гадна эцэг, эхчүүдэд зориулсан мэдээллийн шинэ хуудсыг нээж байгаа бөгөөд ингэснээр тэд ChatGPT чатботын үйл ажиллагаанд хүүхдүүдийнхээ насанд тохирсон тохиргоо хийх боломжтой болох юм. OpenAI компани хүүхдүүдийг зохисгүй контент, вирус бүхий челленж, насанд хүрэгчдэд зориулсан болон харгис хэрцгий тоглоомоо хамгаалах зорилгоор ийм функцийг нэвтрүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )