Ираны эрх баригчид интернэт таслахаар бэлтгэж, SpaceХ интернэт үйлчилгээгээ үнэгүй болгоно

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Ираны эрх баригчид тус улсад интернэтийг хаах бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд юуны өмнө төрөөс зөвшөөрсөн контент түгээдэг стриминг үйлчилгээ болон дотоодын хайлтын систем, газрын зураг, мессенжерүүдийг оруулсан “цагааг жагсаалт”-ыг гаргажээ. Иранд хаалттай интернэтийн хувилбар хэдийн ажиллаж эхэлсэн бөгөөд засгийн газрын бүрэн хяналтад байгаа аж. Эл сүлжээ нь гадаад ертөнцтэй бараг холбоогүй бөгөөд Хятадын загвараас ч илүү хязгаарлагдмал байна.

Ираны эрх баригчид энэхүү шийдвэрээ аюулгүйн арга хэмжээг чангатгах хүрээнд авч буйгаа мэдэгджээ. Гэсэн хэдий ч жагсаагчид Илон Маскийн Starlink хиймэл дагуулын сүлжээг ашиглан дэлхийн интернэт сүлжээнд холбогдож байна.

Үүнтэй зэрэгцэн SpaceX компани өөрийн Starlink дэд бүтцэд нэвтрэх төлбөрөө үнэгүй болгоод байна. Маск энэхүү сүлжээгээ зөөлөн хүчний хэрэгсэл болгон нэг бус удаа ашиглаж байгааг Блүмберг агентлаг онцолжээ. Үүнээс өмнө тус компани украинчуудад үнэгүй интернэтийн үйлчилгээ үзүүлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top