AI авто замын зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар эрс сайжирлаа

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 06

Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад нэвтрүүлсний үр дүнд замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, уулзварын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдсэн байна.

Өнгөрөгч оны хоёрдугаар сараас 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 23 сая зөрчлийн мэдээллийг шалгажээ. Тодруулбал, өдөрт 74 мянга гаруй зөрчил бүртгэгддэг байсныг албаныхан хэлж байна. Ухаалаг систем хэрэгжиж эхэлснээр өдөрт 1000-4000 зөрчлийн “Шалгаж байна” мессежийг жолоочид илгээдэг болжээ.  Энэ нь жолооч эгнээ байраараа хөдөлгөөнд оролцохоос гадна авто замын хөдөлгөөний дүрмээ чандлан сахиж, хариуцлагатай замын хөдөлгөөнд оролцдог болж буй эерэг өөрчлөлт юм.  

AI системийг нэвтрүүлснээр хүний оролцоо багасч, хяналт шалгалтын ил тод байдал нэмэгдэн, замын хөдөлгөөний дүрмээ мөрддөг, жолооч, зорчигчийн аюулгүй байдал сайжрах бодит үр дүн гарч эхэлжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нэр үгүй(192.82.64.217) 16 цагийн өмнө

Сургууль амарсан болохоор сүүлийн 20 гаруй хоног түгжрэл гайгүй байна шүү. Уулзвар өргөн том болсон биш нэвтрүүлэх чадвар өснө гэж юу байхав дээ.

0  |  0
Зочин(202.9.47.50) 2026 оны 01 сарын 06

Хүмүүс өөр юм яриад байгаа.

0  |  0
Зочин(202.9.47.50) 2026 оны 01 сарын 06

Хүмүүс өөр юм яриад байгаа.

0  |  0
Top