
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй гурван дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тухайлбал цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 1-2-ны шилжих шөнө Баянхонгор аймаг, Улаанбаатар хотын Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутагт “Хүн осгосон байдалтай нас барсан байн” гэх дуудлага бүртгэгдсэн байна.
Урьдчилсан байдлаар 29-75 насны иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас гадаа гудамжид осгосон байж болзошгүй байна.
Хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ хохирохоос гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах, амь насаа алдах эрсдэлтэй тул иргэд та бүхэн архи согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэхгүй байхыг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )